СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онц аюултай бодис бүхий дугуйтай чихэр зарж байжээ

2019 оны 12 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах “Дэмч өргөө” ХХК-ийн хүнсний дэлгүүрт “MTR групп” ХХК-иас нийлүүлсэн гэх дугуйтай чихэр нь хаяг шошгын зөрчилтэй, мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн байжээ.

Уг чихрийн шошгон дээрх мэдээллийг хөрвүүлэхэд уг чихрийн орц найрлаганд аюултай болон онц аюултай ангилалд хамаарах E102, E110 нэрийн хүнсний нэмэлтүүд орсон байжээ. Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү дугуйтай чихрийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Онц аюултай бодис бүхий дугуйтай чихэр зарж байжээ

Онц аюултай бодис бүхий дугуйтай чихэр зарж байжээ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
16
611964
21 эможи

Zocjin
2019-12-27 09:25
Anhnaasaa gaali deer hynadaggui yumuu
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up