Нийслэлийн өмчид 35 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэгдлээ

2019 оны 12 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Засгийн газрын 2013 оны Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд улсын төсөв болон Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж ашиглалтад оруулсан 33 тэрбум 490 сая төгрөгийн өртөг бүхий Буянт-Ухаа орон сууцны хорооллын хоногт 20,000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай байгууламж болон нэг тэрбум 60 сая төгрөгийн өртөг бүхий дулаан хангамжийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх авах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 

Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Нарантуяагийн санаачилгаар орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу баригдсан сургууль цэцэрлэг, ногоон байгууламж, авто зам болон авто зогсоолтой танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг баталсан юм.

Түүнчэн нийслэлийн зарим орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах зөвлөл болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611949
0 эможи

keyboard_arrow_up