Олон тооны агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ

2019 оны 12 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын Амьтны тухай хуульд заасны дагуу агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаанд олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсан дараах зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн нарт шилжүүлэн өгсөн байна.

Зөрчлийн тухайд:

- 2019.12.18-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Гүнтийн замд хяналт шалгалт хийх үедээ Toyota Crown маркийн хотын улсын дугаартай автомашиныг зогсоон шалгахад хөлдөөсөн 15 ширхэг шар үнэг, 2 ширхэг хярс тээврлэж явсныг,

- Мөн Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эмээлтийн товчоо орчимд үүрэг гүйцэтгэх үедээ Kia Rhino маркийн Завхан аймгийн улсын дугаартай автомашиныг шалгахад 10 ширхэг хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг тус тус илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлэн өгсөн.

Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээр аливаа хууль бус эд зүйл тээвэрлэж яваа сэжиг бүхий этгээдийн мэдээлэл байвал цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611842
0 эможи

Irgen
2019-12-23 11:12
Alahiig horiglison huuli garga
keyboard_arrow_up