“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааны дүн гарлаа
Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн, Орчин, Төлөвлөлт төвтэй /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршил загвар зураг төсөл боловсруулах уралдааныг Хот байгуулалт, хөгжлийн газраас зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутан залуусын дунд зохион байгуулж, шагналыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх гардууллаа.
Уралдаанд нийт таван багийн 12 бүтээл ирүүлж, Хот байгуулалт хөгжлийн газрын цахим хуудаст нийт 3117 иргэн саналаа өгсөн байна.
Төслийн үзэл санаа, шинэлэг байдал, байршил, төлөвлөлтийн шийдлийн оновчтой байдал, Орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал, хөрөнгө оруулалт, менежментийн үр ашигтай байдлыг төлөвлөх гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу:
- Тэргүүн байр – 75.9 оноогоор “United Professionals” баг;
- Шагналт байр -72.7 оноогоор Архитектор Н.Төгөлдөр;
- Шагналт байр- 50.8 оноогоор “Puma international” ХХК тус тус шалгарч Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх шалгарсан багуудад “Нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа та бүхний цаашдын уран бүтээлд улам их амжилт хүсье” хэмээн талархлаа илэрхийллээ.