Солонготын давааны замд туузан хашлага, хурд сааруулагч хийж байна гэв
2019 оны 12 сарын 20
Архангай аймгийн нутагт харьяалагдах Солонготын давааны эргэх тойрогт зам тээврийн ноцтой ослууд гарах болсоор хэдэн жил болж байна. Тэгвэл энэ асуудлыг Зам, тээвэр хөгжлийн яам анхааралдаа авч, туузан хашлага, хурд сааруулагч, нэмэлт тэмдгүүдийг байрлуулж эхэлжээ. Энэ тухай “Завхан АЗЗА” ТӨХК-наас мэдээлэхдээ “Манай компани ЗТХЯ-ны өгсөн үүрэг даалгаврын дагуу нэмэлтээр замын хөдөлгөөний тэмдгүүд, хурд сааруулагч хашлагыг энэ сарын 18-наас эхлэн хийж байна. Солонготын давааны осол болдог хэсэгт барилгын ажил бүрэн дуусаагүй учир манай компани хүлээж аваагүй байна” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611821
0 эможи
Зочин
2019-12-21 02:10
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс