С.Даваасүрэн: Шүүлтүүрээ ажиллуулаагүй ААН-д 1.5 сая төгрөг, иргэнд 150 мянган төгрөгийн ТОРГУУЛЬ ногдуулсан

2019 оны 12 сарын 18

Arslan.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ЦЕГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос түүхий нүүрс хэрэглэж буй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүр, нүүрсний зарцуулалтад хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй бүх зууханд хийсэн шалгалтын явцад илэрсэн зөрчил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Иргэд гэхээсээ илүү ААН-үүд агаар бохирдуулж байна, яндангаас нь хар утаа гарч байна гэх гомдол их ирж байгаа. Тиймээс өмнө нь шалгалт хийж байсан. Энэ удаад бүх уурын зуухыг хамруулснаараа онцлог.

Шалгалтаар шүүлтүүр суурилуулсан ч түүнийгээ ажиллуулдаггүй, түүхий нүүрсээ ил задгай хадгалсан зөрчлүүд голлон илэрлээ. 

Шүүлтүүр суурилуулж ажиллуулсан тохиолдлын 10 орчим хувь нь эвдэрсэн гэх шалтгаанаар ажиллуулаагүй байсан.

Шүүлтүүрээ суурилуулаагүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг үүсгээд шалгаж байгаа. Харин шүүлтүүр суурилуулсан хэдий ч ажиллуулаагүй бол ААН-д 1.5 сая төгрөг, иргэнд 150 мянган төгрөгийн торгууль ногдуулсан.

Шүүлтүүр ажиллуулах бага хэмжээний цахилгааны зардлаа хэмнэх гэж агаар орчныг бохирдуулан, торгуульд орох нөхцөл бүрдэж байгааг ААН-үүддээ анхааруулж хэлмээр байна." гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611717
0 эможи

Зочин
2019-12-19 01:14
keyboard_arrow_up