Төв талбайд чулуун хашаа суулгах ажлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлжээ

2019 оны 12 сарын 18

Arslan.mn

Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн талыг хашиж чулуу байршуулсан нь ойрын өдрүүдэд олны анхаарал татаж, нэлээд шүүмжлэл дагуулж буй.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй хүмүүс өчигдөр тус талбайд ажиллах үеэр “Төв талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээ их болдог. Тэр үеэр иргэдийг гэнэтийн осол, эндэгдлээс хамгаалах зорилгоор тухайн чулуунуудыг байрлуулсан. Дэлхийн цөөнгүй оронд олон нийт цугладаг газартаа чулуун хашаа хийдэг” гэж холбогдох албаныхан нь мэдээлж байсан. Бидэнд олдсон мэдээллээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Д.Сүхбаатарын талбайд автомашин, техник орох боломжгүйгээр хамгаалах байгууламж барих тухай захирамжийн дагуу нөөц хөрөнгөөс нь 152.2 сая гаруй төгрөг зарцуулан байрлуулсан гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611693
0 эможи

Зочин
2019-12-18 14:19
зочин
2019-12-18 12:36
Зүгээр л хямд төсрөөр төмөр шон л хийнэ биз яасан үнэтэй юм хэний бизнес юм.Оршуулгын газар шиг харагдаж байна шүү .Наадхаа хийсэн хүнээ ТАГ шалгаарай.Ордны төмөр хашааг буулгах ёстой
ИРГЭН
2019-12-18 12:32
ХОТ МӨНГӨТӨЙ БОЛООД Л ИНГЭЖ ЦАМААН ЗАГНАЖ БАЙХАД АРД ТҮМЭН БУХИМДАЛГҮЙ ЯАХ ВЭ ДЭЭ.ТӨРИЙН ОРДОН ОРШУУЛГЫН ГАЗАР БОЛЧИХОЖ.МУУ ЁР ДОО.АЮГҮЙ БОЛ 76-Н ХӨШӨӨ БАЙГАА ДАА.
иргэн
2019-12-18 10:35
Цадаж ханахаа мэдэхгүй новшнууд
keyboard_arrow_up