Хотын удирдлагууд “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2019 оны 12 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар өнөөдөр Казахстан Улсын “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

“Daewoo Bus  Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов.А.С хотын Захирагчийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, автобусны үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Daewoo Bus  Kazakhstan”  компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Daewoo” корпорацитай хамтран ажилладаг. Манай компани автобус баазын 40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Явах эд анги сэлбэгээ БНСУ-аас нийлүүлдэг” гэв.

“Daewoo Bus  Kazakhstan” компанийн автобусууд нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дотор, гадар эд ангийг төмрөөр хийсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай, хүүхдийн автобус нь зориулалтын жижиг суудалтай хяналтын камер, хамгаалалтын хэрэгслээр тоноглосон гээд нийтийн тээврийн стандартын шаардлагыг бүрэн хангасан” хэмээн мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотод Казахстан Улсаас автобус нийлүүлсэн тохиолдолд баталгаат хугацаандаа засвар үйлчилгээг нь бүрэн хариуцах нэгдсэн төв байгуулж өгөх талаар мөн дурдлаа.

Дотоодын үйлдвэрлэгч компаниудтайгаа бид санал солилцсон байгаа

Хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хот нийтийн тээврийн парк шинэчлэлд  ихээхэн ач холбогдол өгч буйгаа дуулгаад, хэд хэдэн улсын автобус үйлдвэрлэгч нийлүүлэгчидтэй уулзаж, судалж байгаагаа хэллээ. Тэрбээр “Хотын удирдлагууд автобусны чанар, нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл, засвар үйлчилгээ, баталгаа гэх мэт харьцуулалтыг хийж судалж байна. Автобусны хийц дизайн, чанар, аюулгүй байдал маш чухал. Дотоодын үйлдвэрлэгч компаниудтайгаа бид санал солилцсон байгаа. Бидний зүгээс автобусны чанар үзэмж, нийтийн тээврийн стандарт, төлбөрийн уян хатан нөхцөлийг чухалчилна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611672
0 эможи

Зочин
2019-12-18 04:02
зочих
2019-12-17 16:49
Дотоодын эрээнээс баахан төмөр авчирч гагнаж будаж угсарсан пруйс шиг намхан тэр автобуснууд ёстой хэрэггүй шүү.Хог .Тийм сайн автобус юм бол япон солонгос хятадууд ирээд захиалаад авна биз манай автобусыг.харин бид японоос юмуу эсхүл солонгосоос авчирвал эдэлгээ удаан тай байхоо
keyboard_arrow_up