Шахмал түлшний картаа үрэгдүүлсэн бол хэрхэх вэ

2019 оны 12 сарын 17

Arslan.mn

Сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын иргэдэд картаар олгодог. Иргэдийн зарим нь уг "Сайн карт"-ыг гээж үрэгдүүлээд байгаа юм. Тиймээс үрэгдүүлж, гээгдүүлсэн картыг шинэчлэн захиалах зааварчилгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан байна.

Тухайлбал,

  1. Хэрэглэгч Та картаа үрэгдүүлж, гээгдүүлсэн тохиолдолд Хэрэглэгчийн төв /70119400/-д хандаж картаа хаалгаарай.
  2. Чингис хаан банкны 3401004344 тоот дансанд шинэ картын төлбөр болох 3000 /гурван мянган төгрөг/ тушаана. Хүлээн авагчийн нэр дээр ТТТ картын хураамж. /шилжүүлгийн утга дээр овог, нэр, регистрийн дугаар бичнэ/
  3. “Тавантолгой түлш” ХХК-ийн төв оффис /Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Б байр 121 тоот/-д байрлах “Мэдээллийн төв”-ийн ажилтанд мөнгө тушаасан банкны баримтыг үзүүлж шинэ карт авах захиалга хийнэ.
  4. Шинэ картыг захиалсан өдрөөс 3 хоногийн дараа Даваа, Лхагва, Баасан гарагт “Тавантолгой түлш” ХХК-ийн төв оффисоос авна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611667
0 эможи

Зочин
2019-12-18 04:00
keyboard_arrow_up