Сүхбаатар дүүргийн ИТХ-ын хуралдаан болж, 2020 оны төсвөө баталлаа

2019 оны 12 сарын 16

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 2 дугаар /Ээлжит/ хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн Хурлын их танхимд хуралдлаа.

Тус хуралдаанаар:

1. Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн тухай

2. Дүүргийн 2020 оны төсөв батлах тухай

3. Дүүргийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, дүүргийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа

4. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийг эргэлтэд оруулах тухай ИТХ-ын дарга Э.Ганбат

5. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны тухай асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар танилцуулж ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Э.Ганбат

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611634
0 эможи

Зочин
2019-12-17 01:18
Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up