Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ажлын хороодын НЭГДСЭН ХУРАЛДААН боллоо
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар /ээлжит/ хуралдаан 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдахаар тов гарсан билээ.
Үүнтэй холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамж гарч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалт хариуцсан ажлын хороо, Төсөв, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан ажлын хороо, Тохижилт, дэд бүтцийн асуудал хариуцсан ажлын хороо Нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажлын хороод нэгдсэн байдлаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдлаа. Хуралдааныг ИТХ дахь АН-ын бүлгийн дарга бөгөөд ИТХ-ын Газрын харилцаа, байгаль, экологийн асуудал хариуцсан ажлын хорооны дарга С.Очирбат удирдаж явуулсан бөгөөд хуралдаанаар
1. Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн тухай
2. Дүүргийн 2020 оны төсөв батлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
3. Дүүргийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, дүүргийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Сугар нар танилцуулж ИТХ-ын төлөөлөгчдөд нэгдсэн сонсгол хийсэн юм.
Мөн ИТХ-ын Ажлын хороодын нэгдсэн хурлын дараа Ажлын хороод тус тусдаа үргэлжлүүлэн хуралдаж нэгдсэн санал дүгнэлтээ гарган ИТХ-ын 2 дугаар /ээлжит/ хуралдаанд танилцуулахаар боллоо.
Э.Ганбат