ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол орны хөрс судлал-2019” хурал болно
Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Чингис зочид буудлын “Скай” их дэлгүүрт “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа эхэлнэ.
08.30 цагт МУИС-ийн Номын санд “Бүс нутгийн хамтын ажиллагаа ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99002019
09.00 цагт ШУТИС-д “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн дөрөвдүгээр чуулган” болно. Утас: 88033077
09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Монгол орны хөрс судлал-2019” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88054040
09.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Улс төрийн санхүүжилтийн хяналтын тогтолцоо: Олон улсын туршлага” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт “Sky Plaza” төвд Монгол-ОХУ-ын Орёл хотын бизнес эрхлэгчдийн уулзалт болно.
10.00 цагт Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд Батцагаан дуганд Язгуурын гурван бурхдын хувилгаан, хоёрдугаар ялгуусан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг дэлхий нийтээр тэмдэглэх талаар мэдээлнэ. Утас: 88081261, 88048481, 98880050
11.00 цагт “Чингис” зочид буудалд “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP” холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн бага хурал болно. Утас: 99990730
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д улс төрийн намууд хамтарч цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.40 цагт “Интерном” номын дэлгүүрт “АРДЧИЛЛЫН ЗАМНАЛ: Алдаа- оноо, Сургамж-сорилт" боть номын нээлт болно. Утас: 88035915
19.00 цагт “Corporate Convention Centre”-т Сүүн замын сахиул уран сайхны киноны нээлт болно.
Төрийн ордонд
13.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
13.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.