“Peace village” хотхоны гүний худгийн уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрчээ

2019 оны 11 сарын 28

Arslan.mn

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Peace village” хотхоны 208 тоот байрыг ундны усаар хангаж буй гүний худаг, ус нөөцлөх сан, хэрэглэгчийн цэгээс ундны усны дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулан Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

НМХГ-ын төв лабораторийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нян судлалын сорилын дүнгээр 208 тоот байрны гүний худгийн уснаас авсан дээжинд халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрч, ус нөөцлөх сангаас авсан усны дээжинд бичил биетний ерөнхий тоо их зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн байгаа нь “Хүрээлэн буй орчин, Эрүүл мэндийг хамгаалах, Аюулгүй байдал, Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байгаад Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын Газрын 07 тоот зөвшөөрлөөр гүний худгийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

Холбогдох аж ахуйн нэгж, иргэнд гүний худаг, ус нөөцлөх сав болон ус түгээгдэж буй шугам хоолойд угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611012
0 эможи

Зочин
2019-11-29 10:12
keyboard_arrow_up