ҮЙЛ ЯВДАЛ: “Эмэгтэйчүүд авлиагын эсрэг” чуулган болно
07.30 цагт МҮХАҮТ-д эрхзүйн шинэчлэлийн олон улсын ахлах зөвлөх Чарльз Хэнрий Монтин “Хууль тогтоомжийн үр нөлөөний үнэлгээ: Монголд хэрэгжүүлэх арга зам” өглөөний цайны уулзалтад оролцоно. Утас: 99078303
08.30 цагт “Blue Sky” зочид буудалд Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжууд” семинар зохион байгуулна.
09.00 цагт МУИС-ын Номын санд "Хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухаан болох нь" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99931551
09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Эмэгтэйчүүд авлиагын эсрэг” чуулган болно.
10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхдугаар хурал болно. Утас: 99010499
10.00 цагт НИТХ-ын ээлжит XXIX хуралдаан эхэлнэ. Утас: 70119921
10.00 цагт “Новотел” зочид буудалд “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” онол, практикийн бага хурал болно.
11.00 цагт Тээврийн цагдаагийн албанаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 96019643
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд анхны Сангийн сайд, Түшээт засаг, хошой чин ван Гадинбалын Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойн ёслолыг зохион байгуулагчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд "Соёлын биет бус өв ба дээд боловсрол: Монгол Улсын их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүүлэх нь" сургалтын нээлт болно.
Төрийн ордонд
09.00 цагт “Үндсэн хуулийн эхийг баригч -Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
11.30 цагт Төрийн түүхийн музейд Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд нээж буй “Монгол Улсын Төрийн дууллын үзмэр”-ийн нээлт болно.
12.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.