“ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ЭРХЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ“ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тус өдөрлөгт Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ШХА-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Г.Золжаргал, Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл нар төсөл хэрэгжүүлэгч талуудын төлөөлөн оролцсон бол сургагч багш нараар
* "Иргэдийн оролцооны хууль тогтоомжууд" сэдвээр Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул
* "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдахаас хамгаалуулах эрхээ хангахад иргэдийн бүлгүүдийн оролцоо, боломж" сэдвээр Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан оролцлоо.
Нийгмийн харилцааг зохицуулж Монгол улсад хэрэгжиж буй 500 гаруй хуулийн 204-д нь 900 гаруй зүйл заалтаар иргэдийн оролцооны харилцааг зохицуулж өгсөн байдаг байна.
Мөн тус өдөрлөгт нийслэл, дүүргүүдийн хэмжээнд амжилттай ажиллаж, сайн туршлага болон идэвхитэй ажиллаж буй Иргэдийн бүлгийг төлөөлж
* Хан-Уул дүүргийн "НОГООН ЭРДЭНЭ" иргэдийн бүлгийн ахлагч С.Наранбаатар
* Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн "ГЭГЭЭЛЭН" иргэдийн бүлгийн ахлагч Ц.Уянга
* Сүхбаатар дүүргийн Баян-Ундрага Иргэдийн бүлэг ахлагч П.Батбаяр нар иргэдийн бүлгүүдийн сайн туршлага, сорилт бэрхшээл, ололт амжилтуудынхаа туршлагуудаас хуваалцлаа.
Э.Ганбат