Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
2019 оны 11 сарын 20
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 8 дугаар хуралдаан 2019 оны 10 дугаар 29-ний болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
- Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2018 оны биелэлт, 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг дүгнэх, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай
- Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн үүрэг, чиглэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигийн хэрэгжилтийг ханган ажилласан тайлан
- Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Жендерийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тухай
- Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны “Соёлын өвийг хамгаалалтад авах тухай” 25 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай
- Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны үйл ажиллагааны тухай
- Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран хийж хэрэгжүүлж буй ажлын тухай
- Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа, шинэчлэгдэн батлагдсан хууль, тогтоомж, журмын хэрэгжилтийн тухай
- Дүүргийн Засаг даргын дэргэдэх дотоод Аудитын үйл ажиллагааны тухай
- Төрийн цол, одон, медалиар шагнуулах иргэдийг дэмжиж уламжлах тухай
- Дүүргийн Улаан загалмайн хорооны үйл ажиллагааны тухай
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Олимпын гудамжийг Их Монгол Улсын гудамжтай холбосон гүүрэн гарцын нэрийн саналын тухай
- Хуралдаан зарлан хуралдуулах тухай асуудлуудыг хэлэлцэж, нэг асуудлыг дахин судлах нөхцөлтэй дараагийн хурлаар оруулахаар болж бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Э.Ганбат
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610748
0 эможи
Зочин
2019-11-21 03:31
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс