ӨДӨРЛӨГ: Иргэдийг 3000 гаруй ажлын байранд бүртгэж байна
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас /НХЭГ/ иргэдийг 3000 гаруй ажлын байранд бүртгэж байна. МҮЭСТО-нд “Нэг өрх-Нэг ажлын байр” нэртэй уг өдөрлөгт “Говь”, “АПУ”, “Алтанжолоо трейд”, “Таванбогд фүүдс” зэрэг 31 аж ахуйн нэгж оролцож, худалдагч, үйлчлэгч, ачигчаас эхлээд салбарын захирал хүртэлх 2000 гаруй нээлттэй ажлын байранд бүртгэж байгаа юм. Мөн Цагийн хөдөлмөрийн бирж, НХЭГ –аас 1000 ажлын байранд бүртгэж байгаа аж.
Өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэх тус өдөрлөгт оролцож буй иргэд нээлттэй ажлын байранд бүртгүүлэх, мэргэжлээ зөв сонгох, ур чадвараа тодорхойлох талаар, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гээс шинэ ажлын байрандаа дасан зохицох талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч болох юм байна.
ШУУД ҮЗЭХ:
Дэлгэрэнгүй мэдээллийг 70130502 дугаараас тодруулна уу.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|