ҮЙЛ ЯВДАЛ: “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн өдөрлөг болно
09.00 цагт “Пума Империал” зочид буудалд ЗГХЭГ, АТГ-аас “Иргэдийн өргөдөл, гомдол: Шийдвэрлэлт, хяналт, тайлагналт” төрийн байгууллагуудын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудын форум болно.
09.00 цагт “Чингис” зочид буудалд “Өвдөлт намдаалт ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” сургалт болно.
09.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд НЗДТГ-аас нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
10.00 цагт МУИС-ийн Номын санд “Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт 1990-2019” номын нээлт болно.
10.00 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос багш нарын ёс зүйн мэдлэг, ойлголтыг сайжруулах сургалт зохион байгуулна. Утас: 99717977
10.00 цагт МҮЭСТО-нд “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн өдөрлөг болно.
10.00 цагт Монголын Хүүхдийн ордонд “Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөн болно.
10.00 цагт “Новотел” зочид буудалд “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ” хэлэлцүүлэг болно.
11.00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II байранд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Энэтхэг судлалын төв хамтран “Энэтхэгийн хойд хэсэг, Гималайн хөндийн инди-монголойчуудын соёл, уламжлал ба монголчууд, эртний хэлхээ холбоо, тэдгээрийн ижил төстэй байдал” хурал зохион байгуулж, гэрэл зургийн үзэсгэлэн нээнэ.
11.00 цагт МҮХАҮТ-нд “Америкт экспортолъё” хурал болно.
11.00 цагт Эрүүл мэндийн яамнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн МRI аппаратын гэмтлийн талаар мэдээлнэ.
12.00 цагт Улсын филармонийн байранд Улсын Филармонийн үзвэрийн 48 дахь жилийн нээлтийн тоглолт болон Баян Монгол чуулгын 50 жилийн баярын тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Утас: 70118012, 99196623, 88010854
12.30 цагт ШУА-ийн нэгдсэн I байранд Академич Ж.Болдбаатарын 70 насны ойд зориулсан “Түүхийн судлал” сэтгүүлийн тусгай дугаар, “Чин сэтгэлийн үг” дурсамж номны нээлт болно. Утас: 11458305
13.30 цагт “Улаанбаатар” зочид буудлын “Хархорин” танхимд Монгол-ОХУ-ын Саха (Якут) болон Еврейн автономит мужийн бизнес уулзалт болно. Утас: 99049074
Төрийн ордонд
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Хэрэгжилт, Шинэчлэл” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11.40 цагт Төрийн түүхийн музейд “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны “Алтан пянз”-ыг хадгалуулах ёслол болно.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
“Blue Sky” зочид буудалд
08.00 цагт “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шатны үр дүнг танилцуулах хурал болно.
10.30 цагт ҮСХ-ноос “Статистикийн мэдээллийн үнэ цэн” сургалт зохион байгуулна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт иргэн Т.Бат-Эрдэнэ ХЭҮК-ын гишүүний хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.
11.30 цагт “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой шүүх хурлын шийдвэрийг танилцуулна.