Г.Нэргүй: Угаарын хийн дуудлага эрс багассан

2019 оны 11 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр  нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Арваннэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 30 өрхийн 89 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан. Аравдугаар сарын 2-ноос 18-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагаар 415 өрхийн 991 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ өгч, 45 хүн эмчлүүлж байна. Дуудлагын ихэнх шалтгаан нь галлагаа, пийшин зуухны аюулгүй байдалтай холбоотой байна. Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагын тоо багасч байна" гэлээ. Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн " Түүхий нүүрс тээвэрлэсэн иргэдийг буцаадаг байсан. Одоогийн байдлаар түүхий нүүрсийг хураан авч, жолоочид торгуулийн арга хэмжээ авч байна. Энэ сард 47 дуудлагаар түүхий нүүрс түлж байгаа илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу иргэн, аж ахуйн нэгжүүдэд 13 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулж, 86.6 тонн түүхий нүүрсийг битүүмлэн арга хэмжээ авч ажиллалаа” хэмээв.

Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 36 өндөрлөг цэгүүдээс  хяналт тавьж ажиллаж байгаа аж. Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр  мэдээллээ.

Төвийн зургаан дүүргийн айлуудад угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажлын хүрээнд нийт 60 гаруй төрлийн угаарын хийн мэдрэгчийг авчирсан бөгөөд туршилт судалгааны ажлууд хийгдэж байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дурдлаа. Арваннэгдүгээр сардаа багтаан өрхүүдэд угаар мэдрэгчийг суурилуулна аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610634
0 эможи

Зочин
2019-11-18 17:32
keyboard_arrow_up