ФОТО: Долоон буудлыг Дамбадаржаатай холбосон ГҮҮРИЙН нээлт боллоо
Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуунд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажил 73 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэйн үерийн хамгаалалтын суваг дээр 60 м, 30 м, 24 м урттай зэргэлдээ гурван гүүр барих аж.
Харин Долоон буудлаас Сэлбэ гол дагуу явж, Дамбадаржаатай холбосон 60 м урттай гүүрийг барьж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.
Харин 24 метр гүүрийн барилгын явц 80 хувь, 30 метр гүүрийн барилгын явц 65 хувьтай үргэлжиж байна. Төлөвлөлтийн дагуу энэ гурван гүүрийг холбосон 6.6 км авто зам баригдана. Ингэснээр Сэлбэ дэд төвийн авто замын асуудал шийдэгдэх ба зам барилгын ажил дуусахад Долоон буудал орчим болон хойд чиглэлийн зуслангийн замын ачаалал 30-40 хувиар буурна гэж төсөл хэрэгжүүлэгчид мэдээллээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|