Маргаашнаас хүүхдийн автобус явж эхэлнэ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор маргаашнаас эхлэн хүүхдийн автобус явж эхлэх нь ээ.
Тодруулбал, ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөхөөр болжээ. Үүнд хоёроос тавдугаар ангийн сурагчид хамрагдах юм. Нийт 40 автобус хүүхдэд үйлчилнэ.
Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх " Нийслэлээс авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 орчим хүүхдийг 2 ээлжээр сургууль руу нь зөөхөөр боллоо. Нийт 40 автобус хүүхдэд үйлчилнэ. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хүүхэд тээвэрлэх автобусны аюулгүй байдлыг шалгах ажлууд хийгдэж байна" гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Мөн энэ талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.