Түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ
2019 оны 11 сарын 13
Тээврийн цагдаагийн албанаас хийсэн шалгалтаар өнгөрсөн шөнө түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн 2, зөөж тээвэрлэсэн 1 зөрчил илэрчээ.
Түүхий нүүрс ачсан тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.
Илэрсэн зөрчлүүдийг дурдвал
- Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100 кг түүхий нүүрс байсан
- Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус баазын харуулын постод 25 кг түүхий нүүрс хэрэглэж байса
- Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Зуун модны замд Hyundai Porter маркийн автомашины жолооч О нь 75 кг сайжруулсан түлш тээвэрлэж явсныг тус тус илрүүлжээ.
Цаг агаар хүйтэрч байгаа боловч иргэдийг агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610444
0 эможи
Зочин
2019-11-13 22:30
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс