“Богд-Ар“ хороолол өндөр хүчдэлийн шугамыг явган хүний зам дор булж, аюултай нөхцөл үүсгэжээ
Богд-Ар хороололд 10 мянган киловатт түүнээс дээш өндөр хүчдэлийн шугамыг явган хүний зам дор булж, аюултай нөхцөл үүсгэж буй талаар тухайн хорооллын оршин суугчдын төлөөлөл хэвлэлд хандан, мэдээлэл хийлээ.
Тэрээр " Энд 6,000 гаруй оршин суугч, давхардсан тоогоор 10 мянга орчим хүн амьдарч байгаа. Гэтэл өнөөдөр энд 10 мянган киловатт, түүнээс дээш өндөр хүчдэлийн шугамыг 20-хон сантиметрийн гүехэн нүхэнд булсан болоод өөр орон сууц руу татаж байна.
Монголчууд газар доорх цахилгааны шугамыг баталгаатай хийж чадахгүй. Энэ хүмүүсийн ажиллаж байгаа нь техникийн нөхцөл юу ч байхгүй юм билээ. Зүгээр л хотын ерөнхий төлөвлөгөөний канондсон зураг барьчихсан түүгээрээ оршин суугчдыг хуурч байна. Бид ямар ч байсан энд шугам татуулахгүй. Эсэргүүцэж байна" гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|