ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ

2019 оны 11 сарын 11

Arslan.mn

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт Монгол Улсын Консерваторид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, хуучир хөгжмийн багш Д.Бодьсүрэнгийн нэрэмжит өсвөрийн хуучир хөгжимчдийн “Эгшгэн хэлхээ” анхдугаар уралдаан эхэлнэ.

10.00 цагт ХААИС-д Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд сайжруулсан түлшний хэрэглээний асуудлаар холбогдох албаныхан мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хүннү эйр” компанийн онгоцны ослын хохирогчийн гэр бүлийнхэн цаг үеийн асуудлаар мэдээлнэ.


11.00 цагт “Монголын банкны холбоо”-нд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб “2020 оны төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийн хүлээлт ба банкны засаглал" хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88041040

11.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.00 цагт ЦЕГ-т мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийг ашиглан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бичигт ЦЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд гарын үсэг зурна. Утас: 99061974

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99790206, 88003942

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн орон сууцны корпорациас газрыг орон сууцаар солих боломжийн талаар мэдээлнэ. Утас: 88104671

14.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610332
0 эможи

keyboard_arrow_up