Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар хуралдаан 08 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж 11 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
- Гудамж, зам талбайн болон гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах талаар хийж хэрэгжүүлж буй ажлын тухай
- Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний журмын хэрэгжилтийн тухай
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт сэргээн засварлалтыг иргэн аж ахуй нэгж, байгууллагад гэрээгээр хариуцуулах журмын хэрэгжилтийн тухай
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, цаашид анхаарах асуудлын тухай
- Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын тухай
- Боловсролын хэлтсээс 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай
- Дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2018 оны хагас жилийн биелэлтийн тухай
- Соёлын өвийг хамгаалалтад авах тухай
- Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
- Нэрэмжит болгох тухай асуудлыг Монголын Архитекторуудын эвлэлийн дэд ерөнхийлөгч Д.Бат нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
Э.Ганбат