“ЭХ НЯЛХСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар ротари клубээс нийслэлийн Өргөө /1-р төрөх/ амаржих газарт эх барихын яаралтай тусламжийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, сургалтын техник хэрэгсэл, гарын авлага гардуулан өглөө.
Тус арга хэмжээнд "Туул " Ротари клубын 2016-17 оны ерөнхийлөгч буюу Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Улаанбаатар ротари клубийн төлөөлөл болон Өргөө /1-р төрөх/ амаржихын эх баригч эмч, сувилагчид оролцсон юм.
Төслийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 550 орчим эх баригчдын эх хүүхдийн эрүүл мэндийн боловсрол, эх барихын яаралтай тусламжийн эмнэл зүйн ур чадварыг сайжруулах чиглэлээр сургаж нийт 40,000 мянган ам долларын буюу 100 сая гаруй төгрөгийн өртөг бүхий эх барихын яаралтай тусламжийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, сургалтын техник хэрэгслээр хангаж сургалтын гарын авлага боловсруулан хэвлүүлж тараасан байна.
Түүнчлэн төслийн хүрээнд энэ удаа 22,000 мянган ам доллорын үнэ бүхий ургийн зүрхний бичлэгийн аппарат, тариур болон дуслын автомат шахуурга, яаралтай тусламжийн автомат дэфэбрилятор, ургийн доплер зэрэг эх барихын тусламжийг сайжруулахад нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотын амаржих газрууд болон хөдөө орон нутагт хандивласан байна.
"Өөрөөсөө давж бусдад туслах" уриатай Улаанбаатар ротари клубийнхэн болон нийт ротаричууддаа иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.