ЕБС-ийн 1-ээс 5 дугаар ангийн сурагчдад “Утаа шүүгчтэй амны хаалт“ тарааж өглөө 

2018 оны 12 сарын 24

      ЕБС-ийн 1-ээс 5 дугаар ангийн сурагчдад "Утаа шүүгчтэй амны хаалт" тарааж өглөө 

      Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл мэндийн яамнаас “Утаа шүүгчтэй амны хаалт хэрэглэж эрүүл мэндээ хамгаалах” аяныг зохион байгуулсантай холбогдуулан тус аяныг дэмжих зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбатын санаачлан ИТХ-ын төлөөлөгчидтэй хамтран дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийг хамгаалах эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах үүднээс утаа шүүгчтэй амны хаалтыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ерөнхий боловсролын 35, 58, 71, 116 дугаар сургуулийн 1-ээс 5 дугаар ангийн 3500 гаруй сурагчдад тарааж өглөө.

     Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, ИТХ-ын тэргүүлэгч Г.Даваацэцэг, Р.Чогжмаа, А.Галбаатар, төлөөлөгч П.Мөнхбаяр, Д.Эрхэмбаяр, Р.Энх-Амгалан, Ж.Энхзаяа болон сургуулиудын захирал, багш, сурагчид оролцлоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610291
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up