Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2019 оны 3 сарын 07

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 1 дүгээр хуралдаан 03 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж 9 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар:

-"Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай"

-“Дүүргийн ИТХ-ын төсвийн задаргаа батлах тухай"

-"ИТХ-ын албан хэрэгцээнд техник, хэрэгсэл худалдан авах тухай" асуудлуудыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал,

-“Алдарт Эх” 1, 2 дугаар одонгоор шагнуулахаар уламжлах тухай

-"Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай" асуудлыг ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж 

Дүүргийн газрын албанаас ирүүлсэн 14/83 дугаар албан бичгийн тухай дүүргийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр ,

“Лусын хүрээ зонхов хийд“ шашны байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэх тухай асуудлыг тус хийдийн Д.Баттогтох

Бусад асуудлыг ИТХ-ын дарга Э.Ганбат нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610286
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up