Дулаацах гэж барилгын дээвэр дээр гал түлжээ

2019 оны 11 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд ирүүлсэн иргэны гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, "Хүннү 222" хорооллын барилгын талбай дээр гал түлж утаа гаргасан гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай хамтран газар дээр нь хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар шөнө хүйтэн хоносон учраас дулаацах,барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Г нь барилгын дээвэр дээр гэрээсээ шахмал түлш авчирч гал түлсэн болох нь тогтоогдсон байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Г-д торгууль ногдуулжээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610279
1 эможи

Зочин
2019-11-09 19:07
keyboard_arrow_up