“МАНЛАЙЛАЛ, ОЛОН НИЙТТЭЙ АЖИЛЛАХ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ“ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019 оны 4 сарын 30
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгтэй /МНУН/ хамтран дүүргийн 1-20 дугаар хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, иргэний танхимын зохион байгуулагчдад "Манлайлал, олон нийттэй ажиллах ур чадварыг хөгжүүлэх нь" сэдэвт сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 23, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар
-Хувь хүний манлайлал
-Улс төрийн манлайлал
-Стратегийн манлайлал
-Иргэдийг манлайлах сэдвүүдээр МНУН-ийн сургагч багш Ц.Батгэрэл, А.Туяа нар оролцогчдод мэдлэг олгож багаар дадлага ажлуулж тэдний дүүрэг, хороондоо хэрэгжүүлж буй сайн туршлагуудыг хуваалцаж санал солилцсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610273
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс