Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар хуралдаан 08 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж 11 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-“Сүхбаатар дэвшил менежмент” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны тухай дүүргийн Засаг дарга Х.Болормаа
-"Дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний биелэлтийн тухай" Дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаяр
- "Дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шинжилгээний хэлтсээс хийж хэрэгжүүлж буй ажлын тухай"
-"Дүүргийн Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн хэрэгжилтийн тухай" дүүргийн Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга М.Бямбасүрэн
-“Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн үйл ажиллагааны тухай дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч П.Даваатөмөр
-"Дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны тухай" дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан
-"Дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагааны тухай" дүүргийн Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян
-"Өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай"
-"Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын тухай"
-"Парис хотын нэрэмжит гудамж бий болгох тухай"
-"Төрийн цол, одон, медалиар шагнуулах хүмүүсийг дэмжиж уламжлах тухай" асуудлуудыг Засаг дарга Х.Болормаа нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.