Агаарын чанар сайжруулах бүсэд түүхий нүүрс түлэхийг хориглоно
Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийн байдалд байнгын хяналт шалгалт хийгдэж байна.
Шалгалтаар Хан-Уул дүүрэг 18-р хороо Ногоон гацуурт ХХК, 3-р хороо Эко асфальт ХХК, 3-р хороо Алтайн гацуурт ХХК, 11-р хороо иргэн Алтанчимэг, Агаарын чанарыг сайжруулах II бүсэд түүхий нүүрс түлж түлж халаалтаа шийдвэрлэж байгаа нь Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.2 дах заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал захирамжаар баталсан Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын 2 дугаар зүйлийг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
ХУД 4-р хороо иргэн Ц. Дуламжав, 6-р хороо иргэн Ү.Цэвээнээ , 10- р хороо иргэн Г. Оюунчимэг нар нь өмнө оны үлдэгдэл түүхий нүүрс хадгалж байснаа мэдээлэн ирсэнд зохих арга хэмжээ авч ажиллаж байна.
Цаашид иргэд аж ахуйн нэгж байгууллагууд агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг ханган ажиллах , агаарын чанарыг сайжруулах бүсэд буюу хотын төвд түүхий нүүрс түлэхгүй байхыг АНХААРУУЛЖ БАЙНА.
ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ , УТАА ГАРГАЖ, АГААР ОРЧИН БОХИРДУУЛЖ БУЙ ДУУДЛАГЫГ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 шуурхай албаны утсаар, 98807012 Нийслэлийн шуурхай штаб, 83120466 Хан –Уул дүүргийн шуурхай штабын утсаар тус тус авч байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|