ҮЙЛ ЯВДАЛ: “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” нэгдсэн хуралдаан болно

2019 оны 11 сарын 05

Arslan.mn

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд байрлах 129 дүгээр цэцэрлэгт “Газком компани болон Японы “Риннай”, “Кусакава Когёо” компанийн удирдлагууд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн“Хийн шийдэл” төслийн талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Монголын эмэгтэйчүүдийн сангаас ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлэх талаар мэдээлнэ.

12.00 цагт “Урангүй Монгол” хөдөлгөөнөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт Их танхимд “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” нэгдсэн хуралдаан эхэлнэ.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын  хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610050
0 эможи

keyboard_arrow_up