“Дентазон” ХХК-ийн шүдний рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо
2019 оны 11 сарын 04
2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Дентазон” ХХК-ийн шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Хяналтаар шүдний зөөврийн рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.
Эх сурвалж: НМХГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610041
0 эможи
Зочин
2019-11-05 00:36
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс