НМХГ: Нэг удаагийн нийлэг ХАЛЬСАН УУТЫГ хүсэнд ашиглахгүй байхыг АНХААРУУЛЖ байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Олон улсын болон улсын шинж чанартай цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу дүүргийн 29 дүгээр хороо, Драгон худалдааны төвд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар Монгол Улсын засгийн газрын 2018 оны 189 дүгээр “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг зөрчиж хүнсний зориулалтын бус сав, баглаа боодол болох 0.035 мм-ээс доош хэмжээтэй буюу 0.006-0.031 мм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг сав баглаа боодолд ашиглаж байсан нь Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг зөрчсөн байна.
Иймд 4 төрлийн 41500 төгрөгийн үнэ бүхий нийлэг хальсан уутыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр нийслэлийн орон тооны бус зөвлөлд шилжүүлж, цаашид энэ төрлийн уутыг хэрэглэхгүй байхыг анхааруулж ажиллалаа.
Эх сурвалж: НМХГ
|