Хүнсний зориулалтын бус гялгар уут борлуулж байжээ

2019 оны 11 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг хэрэглээнд хориглохоор болсон. Уг тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа талаар Мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтыг нийлэг хальсан уут, сав, баглаа, боодол худалдан борлуулдаг бөөний 7 лангуу, түрээсийн 55 лангуунд тус тус хийсэн байна. Ингэхэд   хүнсний зориулалтын бус 0.035 мм-ээс доош буюу 0,017 мм хэмжээтэй шаардлага хангахгүй гурван төрлийн уут 18650 ширхэг, мөн 221 мянган төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн нийлэг хальсан уутуудыг зарж, борлуулж байсан зөрчил илэрчээ.

Илэрсэн зөрчлийг арилгуулж устгуулахаар Мэргэжлийн хяналтын газраас хоёр акт гарган Нийслэлийн зөвлөлд хүргүүлсэн байна.

Arslan.mn

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609963
0 эможи

Зочин
2019-11-01 16:23
Зочин
2019-11-01 13:20
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up