НОК: Угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн байхгүй

2019 оны 10 сарын 31

Arslan.mn

Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Угаарын хийнд хордсон дуудлагын тоо эрс буурчээ. Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон 2 өрхийн 4 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн байхгүй аж.

Мөн өнгөрсөн шөнө нийслэлийн товчоодоор түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрээгүй байна.

НОБГ-аас нийслэлийн гэр хорооллын иргэдэд зориулан дараах гурван зөвлөмжийг хүргэж байна.

  • ЕБС-иийн нэгдүгээр улирлын амралт эхэлж, хүүхдүүд гэртээ байгаа. Эцэг эхчүүдээ ажилдаа явсны хойгуур хүүхдүүд гал түлэх нь эрсдэлтэй. Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэртээ үлдээхгүй байх, зууханд гал түлэхгүй байхад онцгой анхаарна уу.
  • Маргаашнаас гэр хорооллын цахилгааны тарифийг тэглэнэ. Үүнтэй холбогдуулан цахилгааны ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс цахилгааны утсаа шалгаж, муудсан цахилгаан утас хэрэглэхгүйгээр аюулгүй байдлаа хангахыг анхаарна уу. Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлнэ үү.
  • Угаарын хийн хордлогын тоо буурч байгаа ч эмнэлгийн тусламж авч байгаа хүмүүсийн ихэнхийн гэрийн яндагийн сойлтуурыг хаалттай хоносон, үнс нурам ихтэй, зуухаа цэвэрлэдэггүй, зуух яндан нь цоорхой байна. Үүнээс үүдэн угаартсан тохиолдол цөөнгүй байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа зөвлөмжийг сайтар дагаж мөрдөнө үү.

Тавантолгой түлш компанийн дэргэд 300 орчим хүнтэй “Зуух сервис” үйлчилгээний нэгж ажиллаж эхэлжээ.

ШУУД ҮЗЭХ:

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609899
0 эможи

Зочин
2019-10-31 12:31
Zochin
2019-10-31 12:14
xanan piishin ymar unetei urj uguhui zyyx servis chin yg u hiideg gazar um be medeelel uguuch
keyboard_arrow_up