Зөвшөөрөлгүй барьсан идлэг шонхор Улаанбаатар руу оруулах гэж байжээ
Авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ байнгын шалгалт хийж байгаа юм. Шалгалтаар идлэг шонхор шувуу тээвэрлэж явсан зөрчил илэрчээ.
Энэ талаар тодруулбал, НМХГ "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт”-ийн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид өчигдөр орой улсын дугаартай, Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг зогсоож, ачаа тээшинд үзлэг хийхэд иргэн Б нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр барьсан 2 бодгаль идлэг шонхор шувуу, 3 бодгаль ногтруу шувуу тээвэрлэж явсныг илрүүлсэн.
Идлэг шонхор шувуу барьсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул харъяаллын дагуу шалгуулахаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүллээ" гэсэн мэдээллийг өлгөө.
Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|