Сандэй худалдааны төвийн түргэн хоолны газраас илэрсэн зөрчилд арга хэмжээ авлаа
2019 оны 10 сарын 25
Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 14 дүгээр хороо, Сандэй худалдааны төвийн В1 давхарт байрлах Аз бэйкери түргэн хоолны газарт хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар ажилдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, бэлтгэсэн хоол хүнсний хадгалалтын горим зөрчсөн, түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний бичиг дутуу, ажилчид зориулалтын ажлын хувцас өмсөөгүй, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зэрэг зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах албан даалгавар хүргүүлж, зөрчлийг арилгуулав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609723
0 эможи
Зочин
2019-10-26 16:46
Зочин
2019-10-25 17:28
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс