Ирэх оны дөрвөн сарын 1-н хүртэл түүхий нүүрстэй тэмцэх захирамж гаргалаа
2019 оны 10 сарын 25
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай захирамж гаргалаа.
Тус захирамжид:
Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, Нийслэлийн агаарын чанарын 2, 3 дугаар бүсэд түүхий нүүрс ашиглахыг хориглох зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар тусгажээ.
Шалгалтын явцад хураагдсан түүхий нүүрсийг "Амгалан дулааны станц" ХХК-д, тээврийн хэрэгслийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд төвлөрүүлэн журамлах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609709
0 эможи
Зочин
2019-10-26 16:44
Зочин
2019-10-25 15:41
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс