Агаарын бохирдол өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 24 хувиар бууржээ
Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 23-ны өдөр угаарын дөрвөн дуудлага ирж, 9 том хүн, 2 хүүхэд эмнэлгийн байгууллагад хандсанаас хоёр хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар өнөөдөр Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.
Хяналт шалгалтаар Өлзийтийн хоёр товчоогоор 12 шуудай түүхий нүүрс оруулахыг завдсан. Мөн Тавантолгойгоос 5 тонн нүүрс оруулж ирэхийг завдсаныг таслан зогсоожээ.
Түүнчлэн иргэдээс түүхий нүүрс түлж байна гэсэн 13 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо тоот айл 35 орчим тонн түүхий нүүрсийг хадгалж байсныг илрүүлсэн байна. Зуухыг нь шалгахад түүхий нүүрс түлээгүй байсан тул түүхий нүүрсээ сайжруулсан түлшээр солихыг сануулжээ.
Мөн тус дүүрэгт амьдардаг айл хоёр шуудай нүүрс түлж байсныг илрүүлсэн 50 мянган төгрөгөөр торгосон. Агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан гэж албаныхан хэллээ.
Тавантолгой түлш ХХК-иас 350 мэргэжилтэн иргэдийн дуудлагын дагуу ажиллаж байгаа аж.
ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|