Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭЭР хоёр ЦАХИЛГААН АВТОБУС гарахад бэлэн боллоо

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчид захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан. 

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд Засгийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зориулан байгаль орчинд ээлтэй, үндэсний үйлдвэрлэлийн “Мон-30” загварын том оврын 2 ширхэг цахилгаан автобусыг нийслэлд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр /2019.10.23/ боллоо. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, НТҮГ-ын дарга Ч.Сайханбаяр болон ЗТХЯ-ны холбогдох албаны төлөөллүүд оролцсон юм. 

Arslan.mn

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн шатахуун, газ, шатах тослох материал ашигладаг бол “Мон-30” загварын автобус нь жилдэ 6.6 сая төгрөгийн эрчим хүч зарцуулдаг байна. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: СЭТГҮҮЛЧ: Б.ПҮРЭВ-ОД
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609629
31 эможи

zochin
2019-10-26 05:07
tsaana chini oroi. awtobus baihgui ard tumen daaraad buun hun huluuj ydaj bna shuu mun nuseh 2 ruu ygaad awtobus ywdaggui ym be uwul bud nar yana hulduj uhuh. baihaa said aa odoo yaana aa uter turgen arga hemjee awna uu
Зочин
2019-10-25 15:12
Хог оо, хог. Хоёр гурван жил яваад л сэг ч байхгүй алга болдог. Нэлээд хэдэн ийм юм хийсэн, одоо ганц нь ч алга. Со автобус ядаж л 20 жил явна.
Оюун
2019-10-25 13:52
Солонгос автобус шиг яагаад өндөр довжоотой хийгээд байнаа Дээр үеийн ИКАРУС шиг хүн ороод л шатгуй шууд л шал байхаар хийгээрэй одоо еврозагвар болгоорой натхан шал тавцантай оросод тийм амар шүү суухад амжилт хүсий
зочин
2019-10-24 19:19
үндэсниы үылдвэрээ дэмжсэнд баярлалаа гаднаас авалгүй дотооддоо бүтээгдэхүүнээ үылдвэрлээд бвал
Даши
2019-10-24 14:07
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай. Утаагүй улаанбаатарын унаа болон хэмнэлтийн мөнгөөр нь хэрэглэгчдийн тав тухыг эдлүүлэх болтугай.
ЗОЧИН
2019-10-24 12:33
НТҮГЫН ДАРГА ГЭЭД БГАА НӨХӨР Ч. САЙХАНБАЯР НЬ СХД ИЙН ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАЖ БСАН ДЭЭД МЭРГЭЖЛИЙН ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ХУЛГАЙЧ МӨН ҮҮ...МИЕЭ ЭНКОЛДЫН НАЙЗ ГЭЭД ЯВААД БСАНДАА...
Зочин
2019-10-24 12:02
Зочин
2019-10-24 11:52
Амжилт хүсье. Тоо нэгээс эхэлдэг цаашдаа нэмэгдэнэ биз дээ.
Zochin
2019-10-24 11:04
2 hon baihdaa yadgiin be, bugdiig n shinechileed, toogii n nemeechee.
keyboard_arrow_up