НМХГ: 12-р сарын 31-нийг дуустал 24 цагаар ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН байдалд ажиллаж байна
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” тухай 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1016 дугаар тоот тушаал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/65 дугаартай “Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажиллах албан хаагчдын хуваарь батлах тухай” тушаалын дагуу НМХГ, ХУД дэх МХХ-ийн албан хаагчид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Агаар бохирдуулагч эх үүсвэр , сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүд, утааны талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол болон хуулийн дагуу арга хэмжээ авч цэгүүдийн хэвийн үйл ажиллагаа, нөөц хангамжийн асуудал, ажиллаж буй ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлж буй байдалд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.
Хяналт шалгалтаар “Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо”-д дээр дараах зөрчил илэрч байна.Үүнд:
1. Холбогдох баримт бичиггүй нэг машин нүүрс нэвтрүүлэхийг завдсан.
2. Сонгино-хайрхан амралт руу 15 тонн нүүрс холбогдох баримт бичиггүй тээвэрлэсэн.
3. “Амгалан ложистик төв” рүү 25-28 УНН дугаар машин 102 жин тонн нүүрс хэтрүүлэн тээвэрлэсэн.
4. ХУД 13 дугаар хорооноос 22-57 УБХ дугаартай машин 1 шуудай түүхий нүүрс тээвэрлэсэн.
5. 02-22 УБХ дугаартай машин түүхий нүүрс хулгайгаар тээвэрлэсэн.
6. Гарал үүсэл тодорхойгүй 18 тонн түүхий нүүрс, 26 шуудай түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн саатуулах арга хэмжээ авч ажиллалаа.