Нэг удаагийн нийлэг ХАЛЬСАН УУТЫГ ашиглахгүй байхыг АНХААРУУЛЖ байна

2019 оны 10 сарын 21

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын шуурхай мэдээллийн утсанд иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 76 дугаар, 1047 тоотод байрлах “Хөвхөргийн гол” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Монгол улсын Засгийн газрын 189 дүгээр “Нийлэг, хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг зөрчиж хүнсний зориулалтын бус сав, баглаа, боодол болох 0.035 мм-ээс доош буюу 0,017 мм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг сав, баглаа, боодолд ашиглаж байсан нь тогтоогдсон тул илэрсэн зөрчилд нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, шаардлага хангахгүй нэг удаагийн 5 нэр төрлийн 1049 ширхэг, 34.080 төгрөгийн үнэ бүхий нийлэг хальсан уутыг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, улсын орлого болгуулахаар Нийслэлийн Зөвлөлд хүргүүлж ажиллалаа.

Тиймээс нэг удаагийн нийлэг ХАЛЬСАН УУТЫГ ашиглахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609489
0 эможи

Зочин
2019-10-22 00:01
Зочин
2019-10-21 13:29
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up