“Андын зам” ХХК-ийн барилгын талбайгаас ХАБ хангаагүй зөрчил илэрлээ
2019 оны 10 сарын 17

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 26 дугаар хороонд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Андын зам” ХХК-ийн барилгын талбайд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрлээ.
- Ажилчдыг ажлын хувцас хамгаалах хэрэгслээр хангаагүй
- Барилгын орц, гарц, стандартын бус шат, нүх хонгилууд, барилгын захын хийцүүдэд хамгаалалт, хашлага хийгээгүй
- Барилгын талбай эмх цэгцгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, хаалт хамгаалалтгүй
- Хөрс нуралтаас сэргийлж бэхэлгээ хийгээгүй.
Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

|
Эх сурвалж: НМХГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
609387
1 эможи
Зочин
2019-10-17 21:28
Зочин
2019-10-17 16:14
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс





























