Г.Нэргүй: Угаарын хийнд хордсон гэх дуудлага харьцангуй цөөрсөн
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хийлээ.
Тэрбээр “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарийн хийнд хөнгөн хүнд хэлбэрээр хордсон нийт 15 өрхийн 42 иргэн хандсан. Үүнээс 19 хүүхэд, 23 том хүн дуудлага өгсөн. Аравдугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагийн байдлаар таван том хүн, хоёр хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэв.
Түүнчлэн угаарын хийнээс болж угаартсан, хордсон гэх дуудлага харьцангуй багассан учраас өдөр болгон мэдээлэл хийх хугацааг долоо хоногт хоёр удаа болгож, Даваа, Пүрэв гарагийн 10:00 цагаас хийж байхаар Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргасан байна.
Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаарх зөвлөмж, сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхөд хүргэж ажилласан байна.
ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ: