“Түлшиндээ бус галлах ажиллагаатай л холбоотой зөрчлүүдээс угаар үүсээд байна“

2019 оны 10 сарын 15

Arslan.mn

Сайжруулсан түлшний асуудлаар Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналт , Эрүүл мэндийн газраас ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр оройн 18 цагаас өглөөний 06 цаг хүртэлх хугацаанд долоон өрхөөс дуудлага ирж, 13 хүн хамрагдсан. 10 дугаар сарын 03-15 хүртэлх хугацаанд нийт 145 удаагийн дуудлагаар 306 иргэн эмнэлэгт хандсанаас 124 нь хүүхэд бол 182 нь насанд хүрэгчид байна.

Нийтдээ 25 том хүн, 7 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн аж. Одоогоор эмнэлэгт 4 том хүн, 2 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 

"НМХГ-аас нийслэлийн хэмжээнд таван лабораторид шахмал түлшний дээжээс шинжилгээ өгсөн. Эдгээрийн хариу бүгд ижил буюу ахуйн хэрэгцээнд хэрэглэж болно гэж гарсан. Бас гадаад улс орон руу шинжилгээнд явуулсан байгаа. Гэхдээ лабораториудын дүнд эргэлзсэндээ явуулаагүй. Шинжилгээний дүнг баталгаажуулах зорилгоор гадаад руу явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна." гэж Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.

Мөн угаарын хийнд хордож байгаа дуудлагаас харахад түлшиндээ бус галлах ажиллагаатай л холбоотой зөрчлүүдээс угаар үүсээд байна. Үнсээ дүүргэх, янданд ан цав гарсан байх, сайжруулсан түлшээ хэт их хийх зэргээс угаар үүсээд байгаа нь ажиглагдсан. Иймээс иргэд өөрсдийнхөө галлагаан дээр л анхаарч ажиллах хэрэгтэй байна. Орой галласныхаа дараа унтахдаа хавхлагаа хаахгүй байх, мөн гэртээ түмпэнтэй ус тавьж хонох зэргээр урьдчилсан арга хэмжээ авах хэрэгтэй гэдгээ албаны хүмүүс хэлэв.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
609273
2 эможи

Зочин
2019-10-15 21:41
Зочин
2019-10-15 16:48
keyboard_arrow_up