Нэхмэлийн шарын 130 өрхийн орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ

2019 оны 10 сарын 14

 Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд хэрэгжиж буй "Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх төсөл"-тэй холбоотой асуудлаар төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Өнөөдрийн байдлаар Нэхмэлийн шарын найман барилгыг буулгаад эхний барилга 2019 оны гуравдугаар сард ашиглалтад орсон, хоёр дахь барилга 85 хувийн гүйцэтгэлтэй, гурав дахь барилгын ажил 20 хувьтай явж байгаа юм. Дараагийн байранд нэхмэлийн шар байрны 140 иргэн орохоор түрээсийн байранд амьдарч байна. Гэтэл хөрөнгө оруулагчдын маргаанаас болж барилгын ажил зогсоход хүрсэн тул "Нэхмэлийн шар"-ын айлууд дахин төлөвлөлтийн төслөө "Фүжи девелопмент" ХХК-иар үргэлжлүүлэн хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Arslan.mn

Фүжи девелопмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Наранболд  “Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон барилгыг дахин төлөвлөх төслийн батламж Фүжи холдинг ББСБ ХХК-д байдаг. 

Тус компанийн гүйцэтгэх захирал Т.Энхсайхан өнгөрсөн Баасан гарагаас эхлээд хөрөнгө оруулагч болох Фүжи девелопмент компанийн нэр төрд халдаж илт гүтгэн төслийг нь дээрэмдэх гэж байгаа мэтээр мэдээлэл хийж байгаа учраас бид өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарласан юм.

Нэхмэлийн шар байруудыг дахин төлөвлөх төсөлд Фүжи холдинг компани 2014 онд сонгон шалгарсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж 2017 оныг хүртэл барилгыг барьж чадаагүй. Харин Фүжи девелопмент компани 2017 оноос энэ төсөлд хөрөнгө оруулалт хийсэн юм.

Сүүлийн үед Фүжи холдинг компанитай холбоотой зарим маргаан үүссэн учраас манай компани хөрөнгө оруулалтаа татаж, энэ төслийг зогсоох шийвэр гаргасан байсан.

Гэвч амьдарч байсан барилгаа буулгуулсан иргэд орон байргүй болсон учраас энэ төслийг хэрэгжүүлж дуусгахыг биднээс хүссэн.Тиймээс төслийг цааш үргэлжлүүлэхээр болсон.

Одоогоор эхний барилга ашиглалтад орсон бол хоёр дахь барилга 85 хувийн, гурав дахь барилга нь 20 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.

Мөн нэхмэлийн шарын 130 өрхийн байр 2019 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад ороход бэлэн болсон байна.

Энэ төслийн хөрөнгийг манай компани 100 хувь өөрсдөө босгосон бөгөөд Фүжи холдинг компани ямар ч хөрөнгө гаргаагүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609241
0 эможи

Зочин
2019-10-15 01:14
Зочин
2019-10-14 21:44
Өө хөөрхий мэнгэт өвгөний бөгсийг ухаад бсан бах мэлхий Эрдэнийн утсан хүүхэлдэй төслийг аваад бсан чинь хүний юмаар хүүдэгнээд бсан юм бна шд
зочин
2019-10-14 15:36
Дахин төлөвлөлт нэрээр 30 айлын газар дээр 130 айлын байр барих буруу ш дээ
Зочин
2019-10-14 14:08
keyboard_arrow_up