Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх тогтоолын төсөлд санал авах хугацаа өнөөдөр ДУУСНА

2019 оны 10 сарын 11

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу хүйтний улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50-100 хувь хөнгөлөхөөр болсон билээ.

Тус тогтоолын төслүүдэд хэрэгжих хугацааг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэхээр заасан.

Есдүгээр сарын 10-наас санал авч эхэлсэн учир санал авах хугацаа өнөөдрөөр дуусч байна. Тогтоол батлагдсаны дараа иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

Дээрх хөнгөлөлтөд улсын төсвөөс жилд 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд журамд заасны дагуу оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх юм. 

Та бүхэн "Гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоолын төсөл"-д санал өгөх бол ЭНД дарна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
609169
5 эможи

Зочин
2019-10-12 13:51
Зочин
2019-10-11 16:39
keyboard_arrow_up