М.Ганбаатар: Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой

2019 оны 10 сарын 08

Arslan.mn

“Тавантолгой түлш” компаниас сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.10.8/ мэдээлэл хийлээ.

"Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар "Олон мянган хүн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхээр амь насаа алддаг, олон мянган хүн утаанд хорддог байдлыг арилгахаар бид ажиллаж байгаа. Бид стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан "Тавантолгой түлш" ХК-ийн бүтэн жилийн хөдөлмөр үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна. Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн ." гэв.

Arslan.mn

Харин тус компанийн ерөнхий инженер "Манай технологи эрдэмтэн мэргэжилтнүүдийн 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Компанийг байгуулсны дараа шинэ технологийг нутагшуулж орц найрлагаа баталгаажуулсан. Үүний дараа салбарын шилдэг эрдэмтэн ажилтнуудтай ярилцаж, судалж ажлыг эхлүүлсэн. Шахмал түлшний үйлдвэрлэл явуулсны дараа туршилтыг СХД-т жил гаруйн хугацаанд явуулсан. Уг туршилтаар түлшний чанар баталгаатай болох нь нотлогдсон. Мөн түлшний барьцуулагчийг энгийн эрдэнэ шиш, цардуул, бентонит шавраас гаргаж авсан. Бид долоо хоног болгон мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгч үйлдвэрлэлийн горимоо шалгуулдаг.

Утаа яндангаар дамжин агаарт дэгдэхгүй эргээд гэр эсвэл автомашинд нэвтэрснээс хүн угаартдаг. Угаартаж буйгаа хүн мэддэггүй. Тиймээс зөв галлагааны талаар иргэдэд ойлгуулахгүй бол цаашид дахиад хичнээн хүний амь нас хохирохыг хэлж мэдэхгүй. Иймд зөв галлагааны талаар сурталчлах нэн шаардлагатай байна” гэсэн юм." гэв.

Arslan.mn

"Тавантолгойн түлш" ХК-ийн зүгээс 70119400 утсаар зуухны зөв галлагааны талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж буй юм байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609024
1 эможи

Зочин
2019-10-09 06:37
Зочин
2019-10-08 16:45
keyboard_arrow_up